Наадмаар орон байрны хулгай ихээр гардгийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Наадмаар орон байрны хулгай ихээр гардгийг анхааруулав

Наадмаар орон байрны хулгай ихээр гардгийг анхааруулав

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос өнөөдөр /2018.07.06/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас баяр наадмаар ажиллах бэлтгэлийг бүрэн хангаад байгааг онцоллоо. Ингэхдээ иргэдэд хандаж, хэд, хэдэн анхааруулгыг өгөв. Эхнийх нь баяр наадмын үеэр бяцхан үрсээ гол руу явуулахгүй, хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Мөн урт амралтын үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа чангатгахыг зөвлөлөө.

Наадмын үеэр хамгийн ихээр хулгайн гэмт хэрэг гардаг аж. Орон сууцны, халаасны гэх мэт хулгайн гэмт хэрэг өсдөг байна.  Хяналтын камер зэргийг сайн бэлдсэн ч иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж