МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2018.07.06/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа яагаад хөөх болсон талаар тодрууллаа.
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН 71 гишүүнээ нэр дэвшүүлсэн. Манай намын бааз суурь Эрдэнэтэд хотод сайн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотоос манай намын нэг, хоёр гишүүн сонгогдох боломж их өндөр. 2016 оны сонгуулийн үеэр Эрдэнэтэд нэр дэвшье гэдэг О.Баасанхүүгийн саналыг нь манай нам хүлээн зөвшөөрсөн. О.Баасанхүү МАХН-ын нэрийн өмнөөс сайн бааз суурьтай Эрдэнэтэд нэр дэвшиж ялалт байгуулсан. Хэрэв О.Баасанхүү МАХН-аас бус бие дааж нэр дэвшсэн бол сонгогдохгүй байсан гэдэг нь ойлгомжтой. Гэвч О.Баасанхүү багийн оролцоо гэдийг мэддэггүй. 2016 оны сонгуульд манай нам Эрдэнэтийн 49 хувийн луйврыг зогсооно гэсэн байр суурийг хатуу илэрхийлж байсны ачаар О.Баасанхүү сонгогдсон. Гэвч тэр гишүүн болсныхоо дараа 49 хувийн талд кноп дарсан. Мөн өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан. Хэрэв О.Баасанхүү хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч, намын гишүүдийнхээ өмнө уучлалт гуйвал бид түүнийг намаасаа хөөх шаардлага байхгүй.