Шатахууны үнэ бууруулах шаардлагыг ЗГ-т тавив

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ бууруулах шаардлагыг ЗГ-т тавив

Шатахууны үнэ бууруулах шаардлагыг ЗГ-т тавив

Зам тээврийн зөвлөлөөс өнөөдөр /2018.07.06/ шатахууны үнийг бууруулах шаардлага тавьж, мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлж буйгаар 2018 он гарснаар шатахууны үнэ гурван удаа өсчээ. Хамгийн сүүлд энэ сарын 4-нд нэмэгдсэн аж. Шатахууны үнэ чухам хаана, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн, аль импортлогч компани шатахууны үнээ нэмсэн талаар зөвлөх инженер Т.Болдбаатараас тодруулахад “Магнай трэйд”, “Петровис” зэрэг томоохон импортлогчдоос эхлээд ихэнх газар шатахууны үнээ нэмсэн байгаа. Тэд шатахууны үнээ нэмэхдээ зальжин байдлаар, хэсэгчилж нэмж байгаа. Мөн орон нутагт, тэр дундаа Баян-Өлгий, Увс зэрэг баруун аймагт шатахууны үнэ Улаанбаатараас 20 хувиар илүү байгаа” гэлээ.

Зам тээврийн зөвлөл Засгийн газар болон эрх баригч намд дараах шаардлагыг хүргүүлж байна.

  • 21 аймаг есөн дүүрэгт түгээж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулах

  • Эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгох”  гэсэн амлалтаа биелүүлэх.

Түүнчлэн зөвлөл шатахууны үнийг бууруулах шаардлагад иргэдийг нэгдэхийг уриалж, энэ сарын 9-нд 12.30 цаг, 18.30 цагт Сүхбаатарын талбайн өмнөх төв зам дээр нэг минутын турш өөрсдийн машины дуут дохиог дуугаргахыг уриаллаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж