“New York Daily News” сонин Трампыг ‘Алиалагч хаан’ гэж өргөмжиллөө

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

“New York Daily News” сонин Трампыг ‘Алиалагч хаан’ гэж өргөмжиллөө

“New York Daily News” сонин Трампыг ‘Алиалагч хаан’ гэж өргөмжиллөө

“New York Daily News” сонин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцэж байгаагаа сониноороо дамжуулан илэрхийллээ. Долдугаар сарын 4-ний АНУ-ын Тусгаар тогтнолын баярын тусгай дугаар  Алиалагч Трампын зурагтай тус сонины нүүр зураг олны анхаарлыг татаж байлаа.

242 жилийн өмнөх өнөөдрийн энэ өдөр Америкчууд бидэнд үнэ цэнэтэй олдсон тусгаар тогтнолыг бусниулагч хааны дүрд тоглосон алиалагч гэсэн гарчигтай аж. Маш их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолыг та үгүй хийж чадахгүй гэж хүртэл анхааруулжээ.

Трампын засаг захиргаа цагаачдын хууль өөрчлөлт оруулж олон хүүхдүүд өнчирч, эцэг эхээсээ тусгаарлагдсан нь хүний эрхийг зөрчсөн харгис шийдвэр байсан, эдгээр хүмүүст ингэж хатуурхах шаардлага байхгүй. Энэ нь тус улсын арчилсан эрх чөлөөт, хүний эрхийн төлөө гэх зорилгыг үгүй хийж байна гэж тэд үзэж байгаа юм.

АНУ-д 2018 он гарснаас хойш  цагаачдын тоо өнгөрсөн жилээс 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж