Тайландын Там Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврахаар очсон сайн дурын туслагч хүчилтөрөгчийн дутагдалд орсноос амь үрэгдсэн байна. Энэ мэдээг өнөө өглөө /2018.07.06/ Тайландын усан цэргийн ахлах Арпакорн Ёооконгкаев олон нийтэд мэдээлжээ.
Амь үрэгдсэн сайн дурын туслагч агуйд гацсан хүүхдүүдэд хүчилтөрөгчтэй канистр хүргэж өгчихөөд буцах замдаа амь үрэгдсэн байна. Түүнд хангалттай хүчилтөрөгч байгаагүй улмаас агаар дутагдаж амиа алджээ. Уг золгүй явдал шөнийн 02.00 цагт болсон байна.
Одоогийн байдлаар хүүхдүүдийг агуйгаас гаргахаар аврагчид цагтай уралдаж байгаа билээ.
Эх сурвалж: CBC
Г. БАТМАНДАХ