Korean Air-ын өв залгамжлагчийг баривчлан хорихыг түр хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Korean Air-ын өв залгамжлагчийг баривчлан хорихыг түр хойшлууллаа

Korean Air-ын өв залгамжлагчийг баривчлан хорихыг түр хойшлууллаа

Korean Air-ын өв залгамжлагч Чо Ян Хо-г татвараас зайлсхийсэн хэргээр баривчлах зөвшөөрлийг Сөүлийн шүүх байгууллага түр хойшлуулах болсноо мэдэгдлээ.

Сөүл хотын дүүргийн шүүх байгууллагын мэдэгдэж байгаагаар ноён Чогийн хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулан, эрхээ эдлэх хэрэгтэй гэж шийджээ.

Өнгөрсөн даваа гаригт Өмнөд Солонгосын прокурорууд “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хог баривчлах хүсэлтээ шүүхэд гаргасан юм.  

69 настай Чог өв залгамжлалын 50 тэрбум воны ($45 сая) татвараас зайлсхийсэн, компанийн сангийн 20 тэрбум воны хөрөнгийг гэр бүлийн компаниудтайгаа шударга бус гэрээ байгуулах замаар завшсан гэж буруутгаад байгаа юм.

Мөн Чогийн гэр бүл эхнэр, хоёр охинтой холбоотой хэрэг асуудал болоод байна. Чогийн эхнэр, охид компанийн ажилтнуудаа  зүй бус үгээр доромжилж, биед нь халдсан хэргээр шалгагдаж байгаа юм.

эх сурвалж: koreatimes 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж