Өвөр Монголын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Өвөр Монголын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болж байна

Өвөр Монголын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болж байна

Ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани Дэмжигч байгууллагаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих хороо хамтран  Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 3 дах жилдээ  7-р сарын 6-өөс 9-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулж байна.

  Энэхүү үзэсгэлэнд ӨвөрМонголын 12 аймгийн шилдэг 260 гаруй компаниуд

  • Машин,техник тоног төхөөрөмж
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  • Гэр ахуйн бараа, хувцас
  • Органик хүнсний бүтээгдэхүүн
  • Барилга болон химийн материал
  • Байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүн
  • Хөдөө аж ахуй, газар тариалангын бүтээгдэхүүн
  • Соёлын болон үндэсний онцлог бүхий 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож буй юм.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Хятадын эдийн засаг, худалдааны форум” 7-р сарын 6-нд МҮХАҮТ-д болно.

Хөрш орноосоо туршлага судалж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг уг арга хэмжээ олгож байгаагаараа онцлогтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж