Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам Өмнөговь аймгийн наадмаар эхэллээ.
Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн баяр наадам өчигдөр эхэлж, улс орон даяар болох наадмын салхийг хагалсан байна. Тус аймгийн наадам өнөөдөр дуусна.
Наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн 256 бөх барилдаж байна. Барилдаанд улсын начин Т.Энхтуяа, Б.Сумъяа, Ц.Одбаяр, аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Т.Энхтайван, Б.Мижидсүрэн, аймгийн арслан Э.Нямаа, С.Идэрсүрэн, В.Мөнхбат, Ё.Эрдэнэбат, аймгийн заан Б.Амгаланбаатар, Д.Хүрэлбаатар тэргүүтэй бөхчүүд хүрэлцэн иржээ.
Өмнөговь аймгийн наадмын мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР