Япон улс халим агнуурын хоригийг шинэчлэх төслийг Олон улсын халим агнуурын хороонд өргөн барихаар бэлдэж байгаа ажээ. Уг төслийг ирэх есдүгээр сард Бразил улсад болох олон улсын халим загас агнуурын чуулга уулзалтаар өргөн барих юм байна.
“Одоо гацсан байгаа халим загасчлах хуулийг шинэчилснээр шийдвэр гаргах үйл явцад бодитой хувь нэмэр оруулна” гэж Японы засгийн газрын төлөөлөл мэдэгджээ. Уг төсөлд түгээмэл халим загасны төрөл болох Минке халимыг агнахаар тусгаж байгаа аж.
Ирэх есдүгээр сард болох Олон улсын халим загас агнуурын чуулга уулзалтыг Японоос Жожи Моришита нэртэй хүн ахлахаар болжээ. “Бид энэ боломжийг ашиглаж өөрсдийн бүтээсэн шинэчлэлийг олон санал авахад идэвхтэйгээр түлхэх болно” хэмээн Японы хөдөө аж ахуй, ой мод, загас агнуурын яамны төлөөлөл мэдэгдсэн байна.
Олон улсын халим загас агнуурын хороонд 88 улс гишүүнээр элссэн байдаг бөгөөд халим агнахыг 40 улс хүлээн зөвшөөрсөн байгаа бол үлдсэн 48 нь халим агнуурыг эсэргүүцсэн саналтай байгаа аж.
“Бидний дэвшүүлж байгаа хуулийн шинэчлэл халим агнуурыг хориглосон улс орнуудад тодорхой хэмжээнд давуу эрх олгоно” гэж Загас агнуурын агентлагууд мэдэгджээ. Одоогийн байдлаар Японы энэхүү хуулийн шинэчлэл зөвшөөрөгдөх эсэх дээр эргэлзээтэй байгаа тул компанит ажил явуулахаар зэхэж байгаа аж.
Эх сурвалж : Asahi
Г. Батмандах