Хар тамхины чиглэлээр гаалийн ажилтнуудыг мэргэшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Хар тамхины чиглэлээр гаалийн ажилтнуудыг мэргэшүүлнэ

Хар тамхины чиглэлээр гаалийн ажилтнуудыг мэргэшүүлнэ

БНСУ-ын Гаалийн газрын дарга Ким Ёнг Мүүний урилгаар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б. Асралт тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албаны айлчлал хийж байна. Энэ үеэр хоёр улсын гаалийн газрын дарга нар гаалийн мэдээллийн системийг шинэчлэх тал дээр хамтран ажиллах, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар санамж бичигт гарын үсэг зуржээ.

Мөн түүнчлэн хоёр орны гаалийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр лаборатори, хар тамхи болон эрэлч нохойн чиглэлээр гаалийн ажилтнуудыг БНСУ-д мэргэшүүлэх талаар хэлэлцэн тохирчээ. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж