Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа | News.MN

Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.06-нд нийтлэгдсэн

Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр /07.05/ Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тхангийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тханг нар гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах, боловсон хүчний чадавхыг харилцан хөгжүүлэхээс гадна газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх шинэ техник технологи, мэдээллийн системийг ашиглах тал дээр харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж