Пүрэв гаригт Тайландын Фукет арал хавиар хүчтэй салхи салхилж, аадар бороо орсон юм. Үүний улмаас Тайландын өмнөд хэсгийн далайг гаталж явсан усан завь хөмөрч, хүн усанд алга болсон талаар эх сурвалж мэдээлжээ. Хоёр ч усан завь хөмөрснөөс золоор нэгнийх нь зорчигчид бүгд эсэн мэнд гарч, эрэгт хүрсэн аж. Зорчигчид нь Хятад, Европын орны жуулчид юм байна.
Харин хоёр дахь усан завинд нийт 90 гаруй зорчигч зорчиж явснаас одоогоор 48 хүнийг аварсан гэж Фукет арлын засаг дарга Норрафат Плодтонг мэдэгджээ. Зорчиж явсан иргэдийн олонхи нь жуулчин байсан бөгөөд Андаман далайн орчимд алга болон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Фукет арлын цаг уурын хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногоос авхуулаад бороо орж хүчтэй салхи салхилна гэж анхааруулсан байна. Аврах багийн ажилчид алга болсон 49 хүний эрэлд гарчээ. Хүчтэй салхи одоо ч намжаагүй байгаа учраас эрлийн ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа аж. Мөн далайд завь гаргахгүй байхыг анхааруулжээ.
Тайландын Рача арлаас Фукет арлыг чиглэх 263 зорчигч тээвэрлэсэн 12 усан завийг цаг агаарын байдлаас шалтгаалж аяллыг цуцалсан талаар албаныхан мэдэгджээ.
эх сурвалж: koreatimes