Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
11.00 цагт: Дэлхийн Банк Монголын эдийн засгийн тойм тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.
11.00 АН-ын Зам тээвэр, бодлогын зөвлөлөөс шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагаас МАХН Ээлжит бус их чуулганаа зарласантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал намын байранд болно.
12,00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Төв аймгийн Заамар сумын иргэд ‘Эко Алтан Заамар’ ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт: НЦГ-ын 3 давхрын хурлын зааланд Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ.