Аалзнаас дор ээж | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Аалз бол жижигхэн бие­тэй олон хөлтэй  хамгийн айм­шигтай амьтан. Том­руул­даг шилээр харах юм бол бүх бие нь үсээр бүрхэгдсэн үзэшгүй муухай  юм бий.  Ха­раад л  бие арзаймааар  олон хөлтэй энэ шавьжны амьдрал ч жихүүдэс хүрэм зэвүүн. Аалз харсан хүн заавал алдаг хачин “заншил” ч бий. Аливаа юмнаас асар хурдан зугтаж байгаа мэт арваганатал  гүйж одох ат­лаа уран нарийн тор нэхэж өөрөөсөө жижигхэн амьтныг барьж иддэг бас л хэрцгий мах­чин. Гаднах төрх­нөөсөө шууд л айдас төрүүлдэг энэ муухай амьтны амьдрал тэр чигээрээ аймшигтай. Гу­там­шигтай ч гэж хэл болох юм.   Аалз амьдралдаа ганцхан удаа  л үржилд ордог гэж бай­гаа. Тэгээд үржлийн ажлаа дуус­магц  эм  нь эрээ  шууд барьж ид­дэг байна. Хээл авсан эм аалз төдөлгүй өндөглөнө. Ха­рин өндгөө бусад амьтан шиг үүр засч тойлохгүй. Ну­руун дээрээ л үүрээд яваад байна. Өндөг хагарч аалз биеээ олтол мөнөөх авгалдай  ээжийнхээ нуруун дээр тавтай унтаж жаргалаа эдэлнэ. Хээл авсан цагаасаа биедээ тээж дараа нь хөлд ортол нь ну­руун дээрээ үүрч явах нь аалз ээжийн элбэрэл ажээ. Удал­гүй авгалдай  хүү нь бие төрхөө олж хөлд ормогц газар бууж өөрийнхөөрөө амьдрах болно. Тэгэхийн тулд   тээж төрүүлээд үүрч дүүрч өсгөсөн ээжийгээ  шууд барьж идээд газарт бууна. Хэдийнэ нас бие гүйцсэн ээж нь дөнгөж л аргавар хөлнүүд нь ургаж гүйцэж байгаа үрийнхээ өм­нөөс ямар ч эсэргүүцэл үзүү­лэхгүйгээр хүлцэнгүй байж амьдаараа идүүлнэ. Энэ бол  аалз ээжийн үрээ гэсэн элбэрэлт сэтгэлийн туйл юм.

Өөртэйгээ адилхан эрэгчингээ үржил дуусмагц барьж идэж чаддаг юм чинь   тэр муу жаахан аалзан зулбасгыг   бариад идэх юухан байхав дээ. Гэвч тэгэхгүй. Тун номхон байж идүүлдгийг эрдэмтэд ажиглаад тогтоочихож. Тэгэхээр л аалз ээжийн сэтгэл агуу юм. Тээж төрүүлээд нуруун дээрээ үүрч дүүрээд дараа нь өөрийнхөө биеийг идүүлж амь насаа өгнө. Харсан болгон няц гишгэдэг гутамшигт амьдралд нь хөл залгуулахын тулд амь биеэ өгөх эхийн сэтгэл аалзанд хүртэл байдаг ажээ.

Өчигдөр www.news.mn сайтаас ийм нэг мэдээ олж уншлаа. “Нийс­лэлийн Цагдаагийн газар Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг Усан сангийн зургадугаар гудамжны орчмоос   нярай хүүхдийг уутанд хий­гээд хаясан байхыг олжээ. Хөх өн­гийн цагаан бичигтэй гялгар уутанд 1кг 400 грамм  жинтэй охин хүүхдийг амьдаар нь хийгээд уут­ны амыг скочдсон байсан гэнэ. Цагдаагийнхан  хүүхдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Дутуу төрсөн нярайн   тасагт хүлээлгэн өгч  эрчимт эмчилгээнд хамруулжээ”. Хүүхдийн жингээс үзэхэд яавч дутуу төрсөн хүүхэд биш байна. Тиймээс хэвлийдээ арван сар тээж төрүүлсэн хүүхдээ төрмөгц нь гялгар уутанд хийгээд хаяж орхисон ээжийг одоо цагдаагийнхан хайж байгаа.  Тэр ээж хүүхдээ тийн хаяхдаа уутны  амыг скочдож амжиж. Одоо лав хөхөнд нь сүү орж  чинэрээд энгэрийг нь норгож  байгаа даа. Арван сар хэвлийд нь амьд үр өсч бойжиж үе үехэн тийрч энэ ертөнцөд төрөхөөр яарч байгаагаа тунхаглаж байсан үрээ  амьдаар нь  хаясан эх, өөрийгөө үрдээ идүүлж амьдралд хөл тавиулах боломжийг нь олгож байгаа эм аалз хоёрын хооронд асар их зөрүү байна аа даа.

Зургаан сартай хүүгээ тэвэрч энхрийлж чадахгүй модон орон дээр хэвтүүлчихээд хажууд нь шаналж суугаа нэгэн эх бий. Хүү нь төрөлхийн  ясны сийрэгжилттэй төржээ. Гурван сартайгаасаа эхлэн бяцхан хүүгийн яс үйрч эхэлсэн байна. Хэрвээ ээж нь хүүгээ тэврээд л байх юм бол биеийнх нь бүх яс юу ч үгүй үйрэх аюултай. Хөөрхий эх үрээ тэврэхсэн гэж тэсгэлгүй их хүсэвч  эмчийн захисныг санан санан орных нь хажууд уйлж суугаа. Нэгэнт Монголд эмчилж  чадахгүй гэсэн тул олон орны эмч рүү хандаж аврал эржээ. Ашгүй Өмнөд Солонгосын эмч нар Хүүхдийг нь эмчилж босгож чад­на ч гэсэн ч харамсалтай нь ээж хүү хоёрт эмчилгээний 70 сая төгрөг байхгүй. Тэгээд л сайхан сэтгэлт хүмүү­сээс  тусламж  гуйн  элгээ эмтэлж  байна.
 
 Цоо эрүүл төрсөн охиноо уутанд хийгээд хаясан эх, төрөлхийн эдгэрэшгүй өвчтэй хүүгээ анагаах гэж аргаа барж суугаа ээж хоёрын  хооронд  мөн ч их ялгаа байна аа.   

Биет хийгээд хий орчлонгийн  хамгийн дээд төрөл бол хүн. Юугаараа илүү гэхээр оюун ухаант бие махбодийг олж төрсөндөө тэр. Үйл хөдлөл бүр нь ухамсарт  захирагдаж байдаг болохоор  өвдөх  уйлах, инээж баясах сэтгэлийн хөдлөлийг  мэдэрч  чаддагаараа хүн зовлонгийн мөн чанартай энэ хорвоог жаргалын туйл болтол утга төгс амьдардаг.  Ямар ч ядуу хүнд аз жаргалтай мөч байдаг шиг ямар ч баян хүнд зовлон гэж бий. Гагцхүү энэ бүхнийг оюун ухаанаараа захирч байдагтаа хүн   амьтнаас өөр. Хайр элбэрэл  бол амьтанд тэр дундаа  адгийн муу аалзанд ч байдаг юм. Үр зулзгаа хайрлан  энэрэх зөн совин  эх амьтан бүрт байх атал түүнийгээ оюун ухаанаараа тордож улам бүр агуу болгох нь гагцхүү хүнд  заяасан тавилан ажээ. Харин тэр оюун ухаан нь энэ ертөнцийн зовлон жаргалыг мэдэрч чадахаа болиод үхжиж эхлэхээр аалзнаас дор ээж  бий болдог  байна. 

Л.Мөнхбаясгалан

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aimaar yumaa 2011-08-26 71.91.74.237

huurhii huuhed eej ni bas hetsuu baigaa bailguidee mongoliin erchuud oligtoi bsan bol emegteichuud maani ingej zovoh uu ayagui bol huchindsen bolood iimerhuu uildel hiisen ch baij magadgui erchuud maani uhamsartai boloosoi iluu emegteichuudeesee gej zalbirnam

Avatar

Tg 2011-08-26 116.37.157.107

Хаа хамаагүй хадуурч бусдад буруугаа өгөхөө боль доо

Avatar

Зочин 2011-08-26 203.194.119.33

Аалзнаас дор аав нь хаана явна вэ

Avatar

Зочин 2011-08-26 92.224.177.176

ter 70 saya togrogiig hen ogdog yum be hen tiimbayan yum be europchuud l biye biyendee tegj hayadag bolohoos mgl-chuud ch medehgui ruunii orond ali bolohoor eruul yum idej uuj eruul amidrahaa bodson n deer yalgaa bhgui bugd l mongoguigees hoish neg yum bolbol bugd l hamgaalalt bhgui oligtoi emch bhgui majiine sh dee

Avatar

Зочин 2011-08-26 92.224.177.176

yah ve dee yamar saindaa l huuhdee hayav gej ayagui bol neg jijighen uchraa olohgui yavaa amitan bgaa biz chi tiim surhii bol huuhdee tavidag tusgai oroo beldehgui yu iimerhuu humuust zoriulaad uutand hayaj bsnaas deer huuhed n shuud avragdah magadlaltai hun shuumjleh amarhan harin ter asuudliig shiideh arga zamiig ooroosoo ehel za uneheer niigemd tustai yum hiih geed bgaa yum bol

Avatar

Зочин 2011-08-26 93.152.187.69

Ard tumendee Suuri bolovsrol olgox xeregtei baix aaBolovsrolgui xund yu ch xeleed oilogodoggui shuu dee Xuuxedee xayj baigaa ulsuud ixenx ni bolovsrolgui buyu baga bolovsroltoi ulsuud baixArd tumnee MEDEELELEER xangaj ogooch

Avatar

Зочин 2011-08-26 202.72.243.98

Уучлаарай боловсролтой хүмүүсийн хувиар монгол дэлхийд дээгүүр орно Ёс суртахууны доройтол авилгалын хар гай Завхайрал с***р самуун архидалт зэрэг нь ийм байдлыг бий болгодог байх А үсэг ч мэдэхгүй ачлалт ээжүүд хэдэн мянгаараа байна чи андуурч байна

Avatar

Зочин 2011-08-26 92.224.177.176

ih surguulid moral zaadaggui mergejlee zaagaad l yavna

Avatar

saka 2011-08-26 91.176.62.78

Eej ni haysan ch yum uu ugui ch yum uu b** med shdee gants eejiig buruutgaad bh shaardlaga bhgui shd
Etseg ni ch haysan yum biluu hen medlee Muu yum bolohoor l emegtei ni buruutai bhiimaa Aalznii huvid yahav deebaigaliin jam huuliaraa l tegej urjij tegej amidardag yum bgaaz terend neeh setgelseed bh yu bhav dee Angir shuvuu uree iddeg shdee terentei zuirlevel harin ch ideegui uutand hiigeed gargasan bna shdee

Avatar

Зочин 2011-08-26 202.72.243.98

чи бол идэх нь л дээ Яадаг махчин бэ чи Хүний заяа гомдоно доо чамд Энэ бодлоо орхих хэрэгтэй Нялх үрээ битгий хаяарай Хүүхэдтэй болохыг хичнээс мөрөөдсөн ч жирэмсэлж чадахгүй өрөвдөлтэй хүмүүс олон байна шү

Avatar

Зочин 2011-08-26 182.160.42.168

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1150000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

Avatar

Зочин 2011-08-26 182.160.42.168

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1150000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

Avatar

mom 2011-08-26 75.80.74.241

1 kg 400 gramm aa Tegeed guitsed torson Eroosoo oilgosongui Ene shivj bgaa uls l aldsiin bh daa

Avatar

Зочин 2011-08-26 202.72.243.98

Одоо хө кил 400 чинь стандарт болций шд Ман мэт нь бол 5 кг гарсан гэдэг юм билээ Одооны хүүхдүүд чинь 2 кг-аас дээг төрөхөө больчихсон юм шиг байгаам дөө Тэглээ гээд яахав дээ Том болохооро тэгээл агуу хүн болно доо

Avatar

Зочин 2011-08-26 203.91.118.178

goy bichdeg setguulch bna amjilt

Avatar

Зочин 2011-08-26 202.170.81.222

Мөнхбаясгалан минь ард түмний амьдрал ядуурч байгаа нь үнэн Хүнлэг сэтгэл байхгүй болж байгаа нь үнэн Хүн араатан болж эхэлж байгаа нь ч үнэн Харин яагаад гэдгийг төрийн ялзралаас л арчаагүй хувиа бодсоноос л эцсийн эцэст мэдлэггүйсэтгэлгүй дарга нараас болж байгаа гэдгийг бичээд сэнхрүүлээд өгөөч наад малнууддаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж