Зимбабве улсын регби баг Тунисын гудамжид унтжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Зимбабве улсын регби баг Тунисын гудамжид унтжээ

Зимбабве улсын регби баг Тунисын гудамжид унтжээ

Африкийн регби болон Тунисын регбигийн холбоо Зимбабве улсын багаас уучлалт гуйсан байна. Учир нь Зимбабве улсын баг буудаллах байсан зочид буудал нь хүлээж аваагүйгээс тэд гудамжид хоногложэ. “Бид онгоцны буудал дээр зургаан цагийн турш виз авахаар хүлээсэн. Тэгээд зочид буудалдаа иртэл тэд биднийг оруулаагүй” гэж Давид Колтарт хэлжээ. Тэрбээр Зимбабве улсын спортын асан сайд бөгөөд тамирчдынхаа гудамжид унтаж байгаа зургийг сошиал орчинд оруулснаар хүмүүсийн анхаарлыг татжээ.

Онгоцны буудалд Зимбабвегийн баг визнийхээ төлбөр болох 23 ам.долларыг төлж чадаагүйн улмаас саатуулагдсан байна. Уул нь Зимбабве улсын спортын яам тухайн багийн бүх аяллын зардлыг даана гэж амласан боловч үл ойлголцол үүссэн үү эсвэл тоглолтыг зохион байгуулагчид алдаа гаргасан уу ямартай ч регби баг нь ийнхүү асуудалтай тулгарсан байна. Зохион байгуулагчид нь тамирчдаасаа уучлалт гуйж алдаагаа залруулах гэнэ.

“Би Тунисын регбигийн холбооны өмнөөс уучлалт гуйж байна. Бид жил болгон Африкийн регби тэмцээнийг олон улсын стандартын дагуу зохион байгуулахыг хичээдэг” гэж зохион байгуулагч Баббоу мэдэгджээ.

Зимбабве улсын баг Тунис улсын багтай ирэх Бямба гаригт учраа таарч тоглоно. Хожсон ялагч нь 2019 онд Япон улсад болох Регбигийн дэлхийн аваргад оролцох эрхтэй болох юм байна.

Г. Батмандах
Эх сурвалж : CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж