Хөх самурайнууд гэртээ иржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Хөх самурайнууд гэртээ иржээ

Хөх самурайнууд гэртээ иржээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Япон улсын шигшээ баг Бельгийн эсрэг тоглож, 2:3 харьцаатайгаар ялагдсан. Хөх самурайнууд долдугаар сарын 5-нд гэртээ иржээ. Тэднийг 800 гаруй фанат нь Чиба мужид байрлах Нарита онгоцны буудалд угтаж авлаа.

“Сенегалын эсрэг Кейсүке Хонда тэнцүүлэх гоол хийсэнд нь үнэхээр миний сэтгэл хөдөлсөн. Багийн бүх тоглогчид өөрсдийн авъяас ур чадвараа тоглолтууд дээр гаргасан. Би  тэдэнд ‘Баярлалаа’ бас ‘Та нар сайн тоглосон шүү’ гэж хэлмээр байна” гэж Токио хотын иргэн 23 настай эмэгтэй онгоцны буудалд  хүлээж байхдаа ярьжээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж