Танд хэрэгтэй аяллын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Танд хэрэгтэй аяллын зөвлөгөө

Танд хэрэгтэй аяллын зөвлөгөө

Аялал гэдэг дурсамж, адал явдал, амьдралын аз жаргал, өөр өнгийг мэдэрч, өөрийгөө шинээр нээх боломж мэт.

Сүүлийн жилүүдэд Монголчууд бид энэ зун Монголынхоо аль хэсгээр аялах вэ, хаана очиж, хэрхэн аяллаа зохион байгуулж, олон шинэ зүйл үзэж, амарч, алжаалаа тайлах вэ гэдэг бодол орж ирдэг болсон. Энэ нь 2017 оны байдлаар 2 сая гаруй дотоодын иргэн эх орноороо аялсан тоон үзүүлэлтээс харагддаг.

Аялагч бүрийн онцлог өөр өөр учир гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, машинтай, дугуйтай, явган, экстрим гэх мэт олон төрлийн аяллыг хийх болжээ.

Иймд аяллын улиралд эх орныхоо үзэсгэлэнт байгалиар гэр бүлээрээ, олуулаа, ганцаараа аялах гэж байгаа хүн бүхэнд зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.

Хэрэв та дугуйн аялал хийх гэж байгаа бол дараах гол зүйлсийг анхаараарай

  • Явах аяллын маршрутаас шалтгаалан засмал замын дугуй болон уулын дугуйнаас сонгох

  • Үнэтэй брендийн гэхээс илүү дугуй нь хөнгөн чанарын титан, хөнгөн цагаан болон карбонон рамтай байх

  • Урд хэсэгт цагаан гэрэл, ард хэсэгт гэрэл цацаргагч суурилуулах

  • Тормозны бүрэн бүтэн байдлыг хангах

  • Дохионы хонх буюу дуу гаргагч суурилуулах

  • Өөрийн нас болон биеийн жинд яг тохирсон дугуйг сонгох

Гэр бүлээрээ аялалд гарахад анхаарах зүйлс

  • Нялх болон бага насны хүүхэдтэй явж байгаа бол чийг нэвтрүүлдэггүй дэвсгэр

  • Нарны тос, ээлжийн нарны малгай

  • Гар ариутгагч шингэн

  • Бага насны хүүхдэд заавал шинэ хоол хийж өгөх ёстой тул зөөврийн хөлдөөгч

  • Харшил болон гүйлгэлт намдаах эм

  • Өвчин намдаах лаа болон эм

  • Машинд хэт удсан шингэн зүйл хүүхдэд өгөхгүй байх

  • Олуулаа явж байгаа тохиолдолд хүний тоог зайлшгүй бүртгэх

Явган аялалд анхаарах зүйлс

  • Аяллын хугацааг нарийн төлөвлөх

  • Өөрийн эрүүл мэнд, биеийн байдалд дүгнэлт хийх, шаардлагатай тохиолдолд эмчид хандсаны үндсэн дээр аялалд гарах

  • Аяллын төлөвлөгөөг гаргах

  • Аялах газрын онцлог, цаг уурыг судлах

  • Ойр дотно хүмүүстээ аялах маршрут, дуусах хугацааг тодорхой хэлэх

  • Аялах үед гарах эрсдэлийг тооцоолж урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангах

  • Биед эвтэйхэн, хөдөлгөөн хорьдоггүй, ус чийгийн хамгаалалттай хувцас бэлдэх

  • Хөнгөн бөгөөд шагайгаар давсан гутал сонгох

  • Синтефон хөнжил сэрүүн байдаг тул өдөн хөнжил сонгох

  • Уул болон бартаат замаар түших таяг авах

  • Үүргэвчинд эмх замбараатай байдлаар хэрэгцээтэй зүйлс болох нэг ээлжийн халуун болон хүйтэнд солих хувцас, усны сав, нарны шил, нарны тос, уруул өнгөлөгч, борооны цув, нарны малгай, хэрэгцээтэй эм зэргийг хийх

  • Явган аялал хийхдээ 20-30 минут удаанаар алхаж биеэ дасгах, огцом цусны эргэлтэд орохоос сэргийлэх

  • Сайн хооллох, өдөрт 3-5 литр шингэн уух

  • Зогсолтыг хэт ойр хийхгүй, давтамжид хугацааны төлөвлөлттэйгээр амрах

Эцэст нь өөрөөсөө харамлаж болохгүй аялалд хэрэгтэй нэг зүйл бол аяллын даатгал юм. Та аялж байх хугацаандаа үер усанд боогдох, эд зүйлсээ хулгайд алдах, гэмтэж бэртэх, мал амьтны халдлагад өртөх, мориноос унах гэх мэт олон зүйлстэй тулгарч болох учир сэтгэл амар, дурсамж бүтээж ая тухтай аялахын тулд өөрийгөө даатгуулаарай.

Facebook Link: www.facebook.com/khaandaatgal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж