Маргааш мэндэлсэн бүх хүүхдэд бэлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Маргааш мэндэлсэн бүх хүүхдэд бэлэг өгнө

Маргааш мэндэлсэн бүх хүүхдэд бэлэг өгнө

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ой маргааш буюу долдугаар сарын 6-нд тохионо. Ойд зориулсан үйл ажиллагааны талаар зохион байгуулагчид өнөөдөр /2018.7.5/ мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагааны хүрээнд Далай ламтай нэг өдөр буюу маргааш мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна.

Долдугаар сарын 6-нд хүүхдүүдэд бэлэг өгөх хуваарь

  • Монголын сүсэгтний холбоо I амаржих газарт

  • “Жавзандамба хутагт төв II амаржих газарт

  • “Таны буянд даган баясъя” III амаржих газарт

  • “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Үйл ажиллагааны хөтөлбөр

  • 04.00-06.00 цагт Гандантэгчэнлин хийдэд ‘Их хөлгөний тэтгэн ариусгах’ сахил хүртээнэ.

  • 12.00-1400 цагт Жанрайсагийн талбайд лам хуврагууд Далай багшдаа мандал өргөнө. “Надтай адил нартай дэлхий’ хүүхдийн шинэ дууны нээлт болно.

  • 18.30-21.00 цагт цагийм хооронд Жанрайсигийн талбайд Далай багш “Дэлхийн оюун санааны удирдагч болох нь сэдэвт номын айлдвар болно. “Дүнчүүр маани’ хөгжөөнө.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж