2018 оны эхний зургаан сарын байдлаар ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотын олон улсын нисэх буудал 1,1 сая зорчигчдод үйлчилсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Дотоодын нислэгээр 638 мянган хүн, олон улсын нислэгээр 470 мянган хүн үйлчлүүлсэн байна. Тодруулбал, дотоодын зорчигч зургаан хувь, харин олон улсын нислэгийн зорчигч 40 хувь өссөн гэсэн үг юм.
Чиглэлээр нь авч үзвэл Өмнөд Солонгосын чиглэлийн зорчигч 84 хувь, Хятад болон Зүүн өмнө Ази 17 хувь, Японы чиглэлд 12 хувь өссөн байна. Хамгийн эрэлттэй байгаа нь Сөүл, Бээжин, Камрань чиглэлийн нислэг ажээ.
Зургадугаар сарын 17-нд Владивостокийн онгоцны буудал нэг сая дахь зорчигчоо хүлээн авсан бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад гурван долоо хоногоор урагшилсан гэсэн үг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ