Зөнч муурын таамаг буруу байжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Зөнч муурын таамаг буруу байжээ

Зөнч муурын таамаг буруу байжээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхий аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Швейцарын баг багтаж чадаагүй билээ. Санкт-Петербург хотод болсон Швед-Швейцарын тоглолтын өмнө зөнч муур “Швейцарыг ялна” хэмээн таамаг өгчээ. Тэгвэл тоглолт 1:0-оор Шведийн ялалтаар өндөрлөсөн. Энэ удаа зөнч муурын таамаг буруу байв.

21 дэх удаагийн ДАШТ эхлэхээс өмнө зөнч муурын таамаглал биелэлээ олж байсан. Ялангуяа тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын тоглолтын өмнө ялагчийн зөв хэлж, тухайн улсын тугийн доорх хоолыг идэж байсан билээ. Энэ удаа швейцарьчуудыг гомдоосон талаар https://sputniknews.com сайтад мэдээлжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж