Хэвлэлийнхэн алтны үнэ өссөнтэй холбогдуулж олон тайлбар хийж байгаа бөгөөд Европ болон АНУ-ын зээлийн асуудал, алтны үнэ өсөхөд нөлөөлсөн гэх таамаг ч дэвшүүлж байгаа аж. Харин энэ талаар “Bloomberg” агентлагийн санхүүгийн мэргэжилтэн Дэбарати Рой ийнхүү ярьжээ. Тэрбээр “Ер нь газрын баялгаас хамгийн их үнэ нь хэлбэлздэг металь бол алт. Тиймдээ ч 2008 оноос хойш тогтсон үнээс 27 хувиар ийнхүү өссөн нь нэг талаараа сайн ч, муу зүйл мөн адил дагуулна гэж дүгнэж байна. Муу гэдэг нь алт олборлогч компаниудын бүтээгдэхүүнийг зарим улсын төв банк хүлээн авахдаа сөрөг санал тавьж хүмүүсийг айлгаж бас сүрдүүлж байна. Мөн хүмүүсийн дунд зарим компаниуд алтны үнэ өссөнтэй холбогдуулан зарж байсан хувьцаагаа алтаар борлуулах, солих гэх мэтийн “Эрсдэлтэй” алхам хийж байна. Магадгүй дараа сард алтны үнэ эргээд унах ч юм билүү хэн ч тааварлахгүй. Урьдчилсан байдлаар тооцоолж үзсэн ч хоёр сараас хэтрэхгүй байх. Харин үүнийг алтны бизнесмэнүүд л дэлгэрэнгүй тайлбарлах байх” гэжээ.
Хэдийгээр алтны үнэ бага багаар хэлбэлзэж, өссөн ч гэсэн эцсийн үр дүнд хоёр долоо хоногийн дараа нэг их дээшлээд байхгүй байх гэсэн таамаг АНУ-ын Чикаго хотын холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна. Тэд энэ сард нэг унци алтны үнэ өмнө байгаагүй хэмжээнд өссөн нь магадгүй зарим үнэт металийн үнэ өссөнтэй холбож тайлбарлаж байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин