Банкуудын нийт активт чанаргүй активын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь санхүүгийн зуучлалд тасалдал үүсгэх, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэл дагуулж буй. Тиймээс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталжээ. Үүний зорилго нь банкны системийн чанаргүй активын нөхцөл байдлыг тодорхойлж, хууль, эрх зүй болон шүүхийн шинэчлэлийг хийх, банкуудын чанаргүй зээлтэй ажиллах ажиллагааг үр дүнтэй болгон сайжруулах явдал гэнэ.
Одоо найман хувьд хүрсэн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах зорилттой байгаа юм.Стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүхийн бус замаар зээлдэгч байгууллагын санхүү, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр харилцан уулзалтууд хийж, нэгдсэн систем, аргачлалыг удирдах байгууллагатай болох, “Чанаргүй активын удирдлагын журам” батлан мөрдүүлэх юм байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ