Сургалтад хамрагдсан дасгалжуулагчид сертификатаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Сургалтад хамрагдсан дасгалжуулагчид сертификатаа гардлаа

Сургалтад хамрагдсан дасгалжуулагчид сертификатаа гардлаа

“Олимпийн эв санааны нэгдэл”-ийн хөтөлбөр, Монголын Үндэсний олимпийн хороо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан чөлөөт бөх, сонгомол бөхийн олон улсын дасгалжуулагчдын нэгдүгээр шатны сургалт зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 4-нд нийслэлийн 73 дугаар дунд сургуульд боллоо. Нийслэл, хөдөө, орон нутгийн биеийн тамир, спортын газар, дунд сургууль, клубийн нийт 40 гаруй багш, дасгалжуулагчид хамрагдсан бөгөөд өнөөдөр шалгалтаа өгч сертификатаа гардан авав. Сургалтыг хамрагдсан нийт багш, дасгалжуулагчдын зүгээс сургалтыг удирдан явуулсан ДБНХ-ны Ази номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч Андрей Вронцов, 2006 оны сонгомол бөхийн дэлхийн аварга Владимир Шацких нарт дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж