Үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, эв зүйгээ ам хэлээрээ олж чадахгүйд хүрсэн. Тэдний хэрүүл баяр наадмыг тааламжгүй уур амьсгалтай болгож магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Үндэсний бөхийн холбоог талцуулж, хоёр хуваасан гэх асуудалд холбогдож, оройлон оролцох болсон Дархан аварга Х.Баянмөнх уриалга гаргажээ. Тэрбээр “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Гэхдээ холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриаллаа. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавих ёстой’ гэдгийг сануулсан байна. Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат наадмаар ямар нэгэни асуудал гарвал Б.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой гэсэн мэдэгдэл өмнө нь хийсэн билээ.
Б.БАТ