Зугаалж яваад усанд осолдож амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Зугаалж яваад усанд осолдож амиа алджээ

Зугаалж яваад усанд осолдож амиа алджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хужирбулан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Булган аймгийн 6 ажилтан “Делика” загварын автомашинтай 07.03-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн төвөөс “Орхон” голын гүүрний ойролцоо буудалжээ. Улмаар 07.04-ний үүрээр Улаанбаатар хотын харъяат иргэн Х /46 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 07.04-ний өдөр хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус компанийн 4 ажилтан, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.  Долдугаар сарын 4-ны өдрийн 19:20 цагт байрлаж байсан газраас 1 км-т, “Орхон” голын дунд арлаас осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж