Унаач хүүхдийн хувцас хэрэгслийг түрээслүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдийн хувцас хэрэгслийг түрээслүүлэхээр болжээ

Унаач хүүхдийн хувцас хэрэгслийг түрээслүүлэхээр болжээ

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийж байна.

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгсэл худалдаж авах боломжгүй зарим хүүхдэд түрээслүүлэх үйлчилгээ явуулах аж. Түрээсийн үнэ тарифын тухайд: Бүрэн тоноглогдсон хамгаалалтын хувцас хэрэгсэл 20 мянган төгрөг, өвдөг тохойны хамгаалалт дутуу хувцас хэрэгслийг 10 мянган төгрөгөөр түрээслүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна даатгалын системийг сайжруулах ажил хийж байгаа гэж Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан хэлэв.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдийн нөхөн олговрыг 20 хүртэлх сая төгрөг болгох талаар даатгалын компаниудтай ярилцаж байгаа аж. Ингэхдээ жилд нэг удаа төлдөг байсан 30 мянган төгрөгийн хураамжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа аж. Одоогоор энэ асуудлыг “МИГ” болон “НОМИН” гэсэн хоёр даатгалын компани зөвшөөрсөн байр сууриа илэрхийлээд байгааг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээлэв.

Т.НОМИН 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж