“Химийн Судалгаа ба Хөгжил” сэдэвт олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

“Химийн Судалгаа ба Хөгжил” сэдэвт олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа

“Химийн Судалгаа ба Хөгжил” сэдэвт олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Сургуулийн Химийн Тэнхим, Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн эрдэмтэн багш нарын зохион байгуулсан 6 дахь удаагийн олон улсын хурал “Химийн Судалгаа ба Хөгжил” сэдвийн хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж хурлын дарга, МУИС-ийн Сургалт, оюутны хариуцсан дэд захирал, проф. Баянжаргалын Очирхуяг үг хэлж, хуралд оролцогсдод амжилт хүслээ. Уг хуралд 7 орны эрдэмтэн судлаач, багш, оюутнууд, мөн манай улсын химийн салбарт ажиллагсад, төгсөгчдийн төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлэв.

Энэ удаагийн химийн салбарын олон улсын хурал нь уригдсан илтгэл, ерөнхий лекцүүд, органик биш, органик, ханын илтгэл болон оюутны гэсэн 6 хэсэгт хуваагдан явагдлаа. Энэхүү хуралд урилгаар АНУ, Япон, Солонгос, Турк, Монгол орны шилдэг судлаачид лекц уншсан нь химийн салбарын өнөөгийн чиг хандлагыг салбарын эрдэмтэн судлаачдад таниулах, хэлэлцүүлэг хийх боломж олгосон билээ. Энэ удаагийн хурлын онцлог нь бакалаврын болон ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг хамтад нь зохион байгуулсан явдал юм.

Оюутны хуралд бакалаврын болон ахисан түвшний нийт 14 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХШУИС-ийн Химийн Инженерчлэлийн IV-р түвшний оюутан М.Отгон-Үжин түрүүлж Алтан Гэрэгэ гардан авлаа.

Эх сурвалж: МУИС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж