АНУ Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

АНУ Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлалаа

АНУ Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлалаа

АНУ Өмнөд Солонгосын зарим нэг импортын бараа бүтээгдэхүүний импортод хязгаар тогтоолоо. Үүнд угаалгын машин, ган төмөр, нарны цахилгаан үүсгүүр зэрэг бүтээгдэхүүн орох аж. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь Солонгосын Америк руу нийлүүлж ашиг олдог экспортын гол бараа бүтээгдэхүүн нь юм.

Ингэснээр Азийн дөрөв дэхь том эдийн засагтай Өмнөд Солонгос улс ирэх жилүүдэд экспортын орлогоосоо 2.4 тэрбум ам.доллар алдана гэж Трампын засаг захиргаа тооцоолжээ.

Мөн БНСУ ойролцоогоор 16.000 ажлын байр алдагдана  гэсэн айдастай байгаа аж. Тус тусад нь авч үзвэл ган экспортоос 1.24 тэрбум ам.доллар 6500 гаруй ажлын байр, угаалгын машины экспортоос 760 сая ам.доллар 6500 ажлын байр, нарны эрчим хүчний үүсгүүрийн экспортоос 470 сая ам.доллар 1300 ажлын байр алдана гэсэн тооцоог БНСУ-ын Үндэсний ассемблэйн төсвийн хорооноос мэдэгдсэн байна.

эх сурвалж: koreatimes 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж