Аймгуудын баяр наадам өнөөдрөөс эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Аймгуудын баяр наадам өнөөдрөөс эхэлж байна

Аймгуудын баяр наадам өнөөдрөөс эхэлж байна

Улсын их баяр наадам болоход долоо хоног үлдсэн байна. Тэгвэл өнөөдрөөс Өмнөговь аймгийн баяр наадмаар эхэлж байна. Тус аймгийн баяр наадам энэ сарын 5, 6-нд болж байгаа нь аймгуудын хувьд хамгийн эрт болж байгаа нь юм. Энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долдугаар сарын 10-11-нд хийхээр товлоод байгаа аж. Харин  Баяр наадмаа хамгийн сүүлд тэмдэглэх аймгийн нэг нь Булган. Тус аймаг долдугаар сарын 27-29-нд хийхээр товложээ. Энэ жилийн тухайд Булган, Хэнтий зэрэг аймаг үүсч байгуулагдсаныхаа тэгш ойг тэмдэглэнэ. Энэ нь наадмыг улам өргөн дэлгэр болгодог байна. Өнөөдөр эхэлж байгаа Өмнөговь аймгийн наадамд улсын начин Т.Энхтуяа, Б.Сумъяа, Ц.Одбаяр, аймгийн хурц арслан Ш.Дарханбат нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдахаар бүртгүүлжээ.

 

 

Аймгийн нэр

Хугацаа

1

Архангай

07.10-11

2

Баян-Өлгий

07.11-12

3

Баянхонгор

07.10-11

4

Булган

07.27-29

5

Говь-Алтай

07.10-11

6

Говьсүмбэр

07.7-8

7

Дархан-Уул

07.18-20

8

Дорноговь

07.27-29

9

Дорнод

07.9-10

10

Завхан

07.9-10

11

Өвөрхангай

07.10-11

12

Орхон

07.10-11

13

Өмнөговь

07.5-6

14

Сүхбаатар

07.10-11

15

Сэлэнгэ

07.10-11

16

Төв

07.9-10

17

Увс

07.10-11

18

Ховд

07.10-11

19

Хэнтий

07.10-11

20

Хөвсгөл

07.10-11

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж