Өнгөрсөн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас үерт автсан айлууд болон гудамж зам талбайг уснаас чөлөөлөх ажлыг холбогдох албаны хүмүүс болох здтг-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө буюу 7 сарын 5-ны 01 цагаас 08.00 цаг хүртэл жижүүрлэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн үргэлжлүүлэн аймгийн онцгой комисс 08.00 цагаас хуралдан зохих арга хэмжээг авч ажиллахаар ажил үүргээ хуваарилан авав.
Эх сурвалж: ХОВД АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР