Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэхээс татгалзлаа

Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэхээс татгалзлаа

“Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.07.05/ өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Иймд хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

“Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн үед нийслэлийн Захирагчийн албаны Гэр хорооллын ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Батсүх, мөн хуульч Д.Батмөнх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Я.Мөнгөнцэцэг нар байгуулсан билээ. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж