Талх чихэр ХК "Нахиа" нэрийн бүтээгдэхүүнээс хордсон гэх мэдээлэл ташаа болох нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Талх чихэр ХК "Нахиа" нэрийн бүтээгдэхүүнээс хордсон гэх мэдээлэл ташаа болох нь тогтоогджээ

Талх чихэр ХК "Нахиа" нэрийн бүтээгдэхүүнээс хордсон гэх мэдээлэл ташаа болох нь тогтоогджээ

‘Талх Чихэр” ХК нь нийслэл болон хөдөө орон нутгийн хүн амыг нарийн боов, талх, талхан бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган ажиллаж буй стратегийн чухал үйлдвэр ба манай компани ОУ-ын Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2005 стандартыг үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн салбартаа анхдагч компани билээ.

2018 оны 05 сарын 17-ны өдөр хэрэглэгч Ж.Отгонбаяр нь манай компанийн үйлдвэрлэсэн “Нахиа” бүтээгдэхүүнээс 2 хүүхэд маань бие нь өвдөж, хордлого авч, өөр хордсон 10 гаруй хүн байна хэмээн нотлогдоогүй мэдээллээр гүтгэж, тараан компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, энэ мэдээллээ олон нийтийн сүлжээнд давтамжтайгаар дэлгэсэн.

Үүний дагуу Талх Чихэр ХК нь дээрх хэрэглэгчтэй хамтран “Нахиа” бүтээгдэхүүнийг НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд “Хүнсний аюулгүй байдлын шаардлагын байвал зохих үзүүлэлтүүдийг бүрэн нийцсэн” гэсэн дүгнэлт гарсан.

Мөн Талх Чихэр ХК нь өөрийн итгэмжлэгдсэн нян судлалын лабораторидоо шинжилгээнд оруулсан бөгөөд шаардлагатай үзүүлэлтүүд бүгд хэвийн хэмжээндээ гарсан. Иймд дээрх шинжилгээнүүдийн хариуг үндэслэн хэрэглэгч Ж.Отгонбаяр Талх Чихэр ХК-наас уучлалт хүсч залруулга хийснийг баримттайгаар хүргэж байна. Мөн манай компанийн мянга мянган үнэнч хэрэглэгчдийнхээ өмнөөс ташаа мэдээлэл тараагдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлье!

Эцэст нь ХЭРЭГЛЭГЧ та бүхэнд чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэж байх эрхэм зорилгоо үргэлж биелүүлж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

#үндэсний_үйлдвэрлэлээ_дэмжицгээе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж