Машин ачилтын компаниудад шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Машин ачилтын компаниудад шалгалт хийж байна

Машин ачилтын компаниудад шалгалт хийж байна

Байнга хэл ам дагуулж байдаг машин ачилтын компаниудад шалгалт хийж, дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Нийтдээ Улаанбаатар хотод машин ачилтын 15 аж ахуйн нэгж үйл ажиллаагаа явуулдаг байна. Шалгалт хийхдээгомдол саналыг шийдвэрлэсэн байдал, санхүүгийн тайлан, машин ачилтын бүртгэл хөтлөлт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зэргийг голчилсон байна.  Шалгалтын ажлын хэсгийг нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Б.Индра ахалж байгаа аж.

Дашрамд дурдахад машин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601 захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж