Мексикийн шинэ парламент сонгуульд ялсныхаа төлөө 10 сая долларын торгууль төлнө

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Мексикийн шинэ парламент сонгуульд ялсныхаа төлөө 10 сая долларын торгууль төлнө

Мексикийн шинэ парламент сонгуульд ялсныхаа төлөө 10 сая долларын торгууль төлнө

Мексикийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадорын нам сонгуулийн компанит ажилд заасан хэмжээнээс илүү мөнгө зарцуулсан гэх шалтгаанаар 10 сая ам.доллартай тэнцэх торгууль төлөх ёстой болжээ. Энэ талаар Мексикийн сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.

Хотын дарга асан Лопез Обрадор ерөнхийлөгчийн сонгуульт ажлын мөрийн хөтөлбөртөө авлигыг үндсээр нь устгаж, засгийн газрын гэрээ, хэлэлцээрийг нийтэд ил тод болгоно гэж амласан билээ. Түүний зүүний үзлийн Үндэсний сэргээн босголтын нам конгресст олон суудал авч ялалт байгуулсан билээ.

Сонгуулийн ерөнхий хороо (INE) сонгуулийн санхүүжилт 197 сая песо байх ёстой гэж зааж өгчээ. Гэтэл шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн нам энэ хэмжээнээс давж 207.5 сая песог сонгуулийн компанит ажилд зарцуулсан байна. Намын болон ерөнхийлөгчийн зүгээс тодорхой хариу өгөөгүй байгаа аж.

эх сурвалж: reuters 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж