Сирийн засгийн газар дүрвэгсдээ дуудаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Сирийн засгийн газар дүрвэгсдээ дуудаж байна

Сирийн засгийн газар дүрвэгсдээ дуудаж байна

Сирийн засгийн газар өнгөрөгч Мягмар гаригт босогчдын эзэмшилд байсан газруудыг чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн байна. Сирийн дайн долоон жил үргэлжилж байгаа бөгөөд Орос болон Иран улсуудын тусламжтайгаар Дамаскус хотыг босогчдоос чөлөөлж чаджээ. Түүнчлэн НҮБ 270 мянган гаруй цэргийг хотыг хамгаалахаар байршуулсан гэжээ.

Одоогийн байдлаар Сирийн засгийн газар нутаг дэвсгэрийнхээ 61 хувийг хяналтдаа авсан байна. 5.6 сая гаруй иргэд амьдарч буй газар нутгаасаа дүрвэсэн бөгөөд тэднийг Гадаад хэргийн яам нь эх орондоо буцан ирүүлэхийг хүсэж байгаа ажээ. Гэвч олон дүрвэгсдийн урьд нь амьдарч байсан гэр орон тулааны үеэр устан сүйдэж зарим нэг нь цэргийн албан татлагад хамрагдаж, дайнд явахаасаа эмээж байна.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : NBC News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж