Сошиал Медиа аппликейшнууд таныг донтуулахаар зохион бүтээгддэг

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Сошиал Медиа аппликейшнууд таныг донтуулахаар зохион бүтээгддэг

Сошиал Медиа аппликейшнууд таныг донтуулахаар зохион бүтээгддэг

Сошиал медиа үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд санаатайгаар өөрсдийн бүтээсэн ухаалаг утасны аппликейшныг үргэлж хэрэглүүлэхээр зохион бүтээдэг гэж BBC агентлаг мэдээлжээ.

“Тэд хэрэглэгчийг үргэлж хэрэглүүлэхийн тулд цэс болгоныг донтуулахаар зохион бүтээдэг яг л хар тамхи шиг. Таны ашиглах гэж байгаа ухаалаг утасны дэлгэцэн дээрх аппликейшныг мянга мянган программ зохион бүтээгчид цаг хором тутамд хэрэглэгчийг донтуулж байхаар бүтээдэг” хэмээн Раскин хэлжээ. Тэрбээр 2006 онд бидний өдөр тутмын хэрэглээнд гүн нэвтэрсэн хязгааргүй гүйлгэх функцийг бүтээсэн. Тус функц нь ухаалаг утасны аппликейшнүүдэд доошоо гүйлгэх тутамд мэдээлэл гаргаж ирэх функц билээ.

“Хэрэв бодол санаагаа сарниулах боломж өөртөө өгөхгүй л бол доошоо гүйлгэсээр л байна. Би “хязгааргүй гүйлгэх” функцийг донтуулах гэж бүтээгээгүй боловч хийсэн үйлдэлдээ одоо харамсаж байна” гэж Раскин ярьжээ.

“Сошиал медиа бол яг  автомат тоглоом шиг” гэж Facebook компанид ажиллаж байсан Санди Паракилас өөрт болсон тохиолдлоо хуваалцжээ. “Надад донтох шинж тэмдэг мэдрэгдсэн. Бүх л бизнес төлөвлөгөө нь хэрэглэгчийн цагийг үрэхээр зохион бүтээсэн байдаг. Ингэснээр тэд зар сурталчилгааг хүмүүст шахдаг” гэжээ

Сошиал медиагийн бас нэгэн гол хүчин зүйл бол “Like” товч юм. Сошиал үйлчилгээ үзүүлэх сайт болгон “Like” товчлууртай бөгөөд энэ нь олон хэлбэр дүрстэй байдаг. Эрхий хуруу, том зүрх, дахин жиргэх гэх мэт.

“Би ганцаардаж байна алив утсаа шалгая. Миний сэтгэл тавгүйрээд байна утсаа шалгая” гэсэн мэдрэмж төрдөг талаар Леа Пеарлман хэлжээ. Тэрбээр 2006-2010 онд Facebook-д ажиллаж байсан бөгөөд тэрбээр ажиллаж байх хугацаанд донтож байжээ.

“Нүүр номдоо нэг зүйл бичиж үлдээнэ. Дараа нь авсан лайк, шейрийг хараад сэтгэл хангалуун болдог байсан. Энэ үед л би өөрийгөө донтсон гэдгээ ухаарсан” гэж Леа Пеарлман ярьсан байна.

Сошиал медиаг хэрхэн хүмүүс ашиглаж байгаа талаар олон судалгаа гарсан байдаг. Гэхдээ эдгээр судалгаануудаас донтолтод хамгийн ихээр өртөх магадлалтай нь өсвөр насныхан байдаг аж. Английн өсвөр насны хүүхдүүд долоо хоногт дунджаар 18 цагаас дээш утсаа ширтэж, сошиал орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Сүүлд гарсан мэдээллээр Facebook хэрэглэгчдэдээ зориулж өөрсдийн цагаа хянах боломжтой цэс бүтээж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Олон хүмүүс сошиал медиаг өөрт ашигтай байдлаар хэрэглэж байгаа боловч олон өнгө, дизайны хослол, дуу зэрэг нь донтуулах дадал зуршил болох аюултай гэж BBC тэмдэглэжээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж