Ц.Түмэнцогтыг томилж, Б.Мөнхбаатарыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Ц.Түмэнцогтыг томилж, Б.Мөнхбаатарыг чөлөөлнө

Ц.Түмэнцогтыг томилж, Б.Мөнхбаатарыг чөлөөлнө

“Оюутолгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нийт есөн гишүүнтэй. Тэдний гурав нь Монгол Улсыг төлөөлж томилогдсон билээ. Тодруулбал, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нар “Оюутолгой”-н ТУЗ-д Монголыг төлөөлдөг. Харин ТУЗ-ийн гишүүн Ч.Алтаннар өнгөрсөн гуравдугаар сард үүрэгт ажлаасаа өгч, түүний оронд ‘Эрдэнэс Монгол’ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт томилогдсон байна.

Тэгвэл “Оюутолгой”-н ТУЗ-д дахин хөдөлгөөн орж “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын хувиар ТУЗ-ийн хуралд оролцдог учраас “давхар дээл”-ээ тайлах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Энэ компанийн ТУЗ-д Сангийн яам эсвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас төлөөлөл оруулах сонирхолтой байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлээр дамжуулан мэдэгдээд байгаа билээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж