Индонезийн усан онгоц осолдож 34 хүн живжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Индонезийн усан онгоц осолдож 34 хүн живжээ

Индонезийн усан онгоц осолдож 34 хүн живжээ

Индонезийн Өмнөд Сулавез арлын  эрэгт гатлага онгоц  живж, 34 зорчигч амиа алджээ. Усан онгоцонд байсан зорчигчид ус руу унан живж нас барсан байна. Живсэн хүмүүс дунд Хятадын хоёр жуулчин байсан гэжээ. Аврах багийн ажилчид нийт 155 хүнийг аварсан гэж эх сурвалж мэдээлжээ.  

Индонезийн Антара мэдээний агентлагийн мэдээлснээр усан онгоц руу ус нэвчин орсны улмаас онгоц живэхэд хүрсэн гэжээ. Усан онгоц нэг тал руугаа живж эхэлсэн байна. Тиймээс дотор байгаа хүмүүсийг яаралтай гаргах шаардлагатай болжээ. Хүмүүс амь гарахын тулд зарим нь ус руу үсрэн зарим нь олсоор буужээ. Усан онгоцны урт 48 метр харин эргээс 300 метр зайд живжээ. Шинжээчид ослын шалтгааныг олохоор ажиллаж байна. 

Цаг агаарын нөхцөл байдал аврах багийнханд ихээхэн хүндрэл учруулж  байгаа гэнэ. Жижиг завь, загас агнуурын хөлөг онгоцыг ашиглан хүмүүсийг гаргаж байгаа аж. Ийм төрлийн далайн осол Индонезид бага тохиолддог хэдий ч он гарснаас хойш  хоёр ч далайн осол гарчээ. Хоёр долоо хоногийн өмнө Суматран галт уулт дэлбэрсний улмаас өөр нэгэн усан онгоц осолдож байжээ.

эх сурвалж: bbc, cnn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж