Ньюс хөтөч: Хүүхдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2018.07.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хүүхдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Хүүхдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг болно

өнөөдөр

ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.7.5, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.05-20.53
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

өнөөдөр болох үйл явдал

06:30-09:00

  • 2018.07.05-06-ны өдрүүдэд Соёмбо кино театрын гадаа талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлнэ.
  • ‘ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЬЕ’ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
  • НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  1. Шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын тухай
  3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтын тухай
  4. Геодези зураг зүйн үйл ажиллагаанд эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн дүнгийн тухай.

10:00 

  • Монгол хүүхдүүдийн зүрхийг анагаасан сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Монгол Улсын 300 орчим зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн БНСУ-ын ‘Мирал Шимжан’ сангийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ Гранд Хилл зочид буудлын 17 давхарт болно.

Сангийн үйл ажиллагаатай танилцаж, олон олон Монгол үрсдээ шинэ амьдрал бэлэглэх үйлсэд нэмэр хандив болж бусдад сайн мэдээг түгээх үйлсэд оролцох сэтгүүлч сурвалжлагч нар байвал хүрэлцэн ирнэ үү.

НЗДТГ-ын А зааланд 10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

“Хөдөө гэр санаачилга төсөл”-ийн нээлт НҮБ-ийн байрны 6 давхрын хурлын зааланд болно.

Тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд-малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон зах зээлд амжилттай нэвтрүүлэх нь төслийн зорилго юм.

11:00

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд: “Монгол Улсын Үндэсний их баяр наадам 2018” албан ёсны түнш Тоёота мотор корпорациас баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

14:00

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган Төрийн ордонд болно. Тус чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол улсын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэх ба хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн бодлого тодорхойлогч эрх бүхий байгууллагад өргөн барих юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж