Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Мессиг ялсан Мбаппе

Мессиг ялсан Мбаппе

Килиан Мбаппе Лоттин одоо 19 настай. 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд Францын нийслэл Парис хотод төрсөн. Францын хөлбөмбөгийн шигшээгийн хамгийн залуу бас өсөх ирээдүйтэй гэгдэж буй тоглогч.

Мбаппе тоглолт бүрийнхээ цалингаас 20 мянга еврог (монголоор 58 сая төгрөг) сайн үйлсийн санд хандивлана гэдгээ мэдэгдсэн.  Тэрбээр эх орныхоо төлөө тоглоход цалин хэрэггүй гэж хэлж олныг гайхшруулж байлаа.

Түүний эцгийг Вилфрайд гэдэг камерун гаралтай, харин ээжийг  Фаяза Ламари гэдэг  алжир гаралтай. Эцэг эх нь хоёулаа спортын хүмүүс бөгөөд аав нь дасгалжуулагч, ээж нь мэргэжлийн гандболын тамирчин аж. Эцэг эхээс гурвуулаа айлын дунд хүү. Дээрээ нэг ахтай доороо нэг дүүтэй. Мбаппег төрөхөөс өмнө эцэг эх нь Жирес Кембо Экоког өргөж авсан юм. Жирес ч бас олонд танигдсан  хөлбөмбөгчин. Мбаппегаас 10 насаар ах. Харин хамгийн бага дүүг нь Адиеми Мбаппе гэдэг. Эцэг нь Мбаппег дасгалжуулдаг байсан шигээ Адиемиг ч дасгалжуулж эхэлсэн аж.

Мбаппе багаасаа л хөлбөмбөгт дуртай, агуу хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Тэрбээр алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдогийн шүтэн бишрэгч байв.

Эцэг эх нь 

Аав нь түүний бие төлөөлөгч хийхээс гадна түүнийг зургаан настай байхаас нь хойш  хөлбөмбөгт дасгалжуулжээ. Мбаппийн аав  хүүгийнхээ бага насны талаар дурсахдаа ‘Хүү маань интернетээр зөвхөн Роналдогын тоглож байгаа бичлэгийг үзэж ихэнх цагаа өнгөрөөдөг байсан’ гэжээ. Хүү 13 настайдаа Роналдогын улаан фен байсан бөгөөд түүний өрөө тэр чигтээ шүтээнийх нь зургаар дүүрэн  байжээ.

Мбаппе 13 настайдаа шүтээнтэйгээ уулзах ховорхон боломжийг олж авсан юм. Зинедин Зиданы урилгаар Валдебебаст Реал Мадридийн бэлтгэлийн талбайд Кристиан Роналдотой уулзаж байжээ. Шүтээнтэйгээ уулзахыг үхэн хатан зүтгэж байсан хүү одоо Францын шигшээ багийн урдаа барьдаг тоглогчдын нэг болж дэлхийн хошой аварга  Леонил Месси тэргүүтэй Аргентиний багийг хожиход гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Мбаппе хөлбөмбөгийн карьераа Францын Монако клубээс эхлүүлсэн. Монако-д 2-3 жил тоглож байгаад Clairefontaine академид шилжин ирж хэд хэдэн Францын клубуудыг тэргүүлэн гайхалтай тоглолтуудыг үзүүлж байсан бөгөөд   Реал Мадрид, Челси, Ливерпүүл, Манчестер Сити, Байерн Мюнхен зэрэг алдартай клубууд түүнийг багтаа авах хүсэлтэй байгаа юм.

Тэрбээр Монако клубт зээлээр тоглодог байж байгаад 2017 оны наймдугаар сарын 31-нд PSG клубт зээлээр тоглох гэрээ байгуулсан. Одоо тэрбээр Paris Saint-Germain /PSG/ клубт тоглодог.

Мбаппе одоо инстаграмд 10.1 сая дагагчтай.

Мбаппегийн лааны тосон баримал Парисын Гревин музейд байдаг аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж