ДАШТ болж байгаатай холбогдуулан Москва хотын хэд хэдэн барилгын нүүрэнд зураг зурах даалгавар авсан Оросын сурталчилгааны нэгэн компанийн захирал өөрийн ажлын давуу талаа ашиглан 12 давхар орон сууцны ханыг тэр чигт нь эхнэрийгээ дүрслэн зуржээ.
Новатек Арт компани энд тэндхийн барилгын ханан дээр зураг зурдаг юм байна. Зургийг зурсан Новатек Арт-ын захирал Пантелеев ‘Анх зургийг зурж эхлэхээс өмнө эмэгтэй хүн бөмбөг барьчихсан байгаагаар зуръя гэж бодоод гэнэт яагаад эхнэрээ зурж болохгүй гэж гэж бодсон. Тэгээд л зурсан. Энэ бол зүгээр л нэг ханын зураг. Хөл бөмбөг үзэхээр ирсэн гадаадын жуулчид үүгээр өнгөрөхдөө энэ зургийг хараад эерэг сэтгэгдэлтэй буцаасай гэж бодож зурсан юм’ гэжээ. Оросын Жулебино хотод ийм төрлийн гурван зураг зурах дутуу байгаа гэжээ. Эдгээр зургуудыг зуруулахын тулд Тайландаас графит зураг зурдаг тусгай хүн урин хамтарч зурж байгаа аж.