Эссьен улирал дуустал талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Эссьен улирал дуустал талбайд гарахгүй

Английн Премьер лигийг тэргүүлж буй “Челси” клубын тоглогч Майкл Эссьен лигийн үлдсэн тоглолтод оролцох боломжгүй болжээ. Тэрбээр өнгөрөгч арванхоёрдугаар сард Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод “АПОЭЛЬ”-тэй хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан юм. Удалгүй нэгдүгээр сард Анголд болсон Африкийн цомын тэмцээний үеэр дахин өвдгөндөө бэртэл авсан боловч зургаан долоо хоногийн дотор бүрэн эдгэрнэ хэмээн тооцоолж байсан нь талаар өнгөрчээ. Эссьенг гуравдугаар сарын 16-нд болсон Аваргуудын лигийн шөвгийн наймын “Интер Милан” болон “Челси” нарын тоглолтод эргэн ирж магадгүй гэж байсан ч өвдөгний бэртэл бүрэн эдгээгүй учир өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа өвдгөндөө хөнгөн хэлбэрийн мэс засал хийлгэсэн юм.
Лондонгийн “Цэнхрүүд”-ийн хувьд лигийн гурван тоглолт үлдсэн бөгөөд тэд энэ ням гаригт “Стоук”-ийн талбайд зочлох бөгөөд дараа нь “Ливерпуль” болон “Уиган”-тай тоглох учиртай. Түүнчлэн “Челси” тавдугаар сард Уэмбли цэнгэлдэхэд “Портсмут”-тай FA Cup-ын аваргын төлөө тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж