Хойд Солонгосын 15 настай сагсчин анхаарал татав

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 15 настай сагсчин анхаарал татав

Хойд Солонгосын 15 настай сагсчин анхаарал татав

Өмнөд болон Хойд Солонгосын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт өчигдөр Пьенянд боллоо. Энэхүү нөхөрсөг тоглолтын үеэр Хойд Солонгосын эмэгтэй шигшээ багийн тамирчин 15 настай Пак Жин А олны анхааралд өртжээ. Хоёр метр гаруй өндөртэй,  нуруулаг сагсчин охин ур чадвараа харуулсан байна. Одоогоор түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Өмнөд Солонгосын сэтгүүлчид олж чадаагүй байна. 

Өмнөд болон Хойд Солонгос улсын багийн төрлийн нөхөрсөг тоглолт 15 жилийн өмнө болж байжээ. Энэ нь дөрөв дэх удаагийнх юм байна. Энэхүү нөхөрсөг тоглолт өнөөдөр өндөрлөнө.

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж