Москвагийн нэг сурагч элсэлтийн шалгалтад 400 авчээ | News.MN

Москвагийн нэг сурагч элсэлтийн шалгалтад 400 авчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Москвагийн нэг сурагч элсэлтийн шалгалтад 400 авчээ

Москвагийн нэг сурагч элсэлтийн шалгалтад 400 авчээ

Москва хотын 179 дүгээр сургуулийн сурагч Руслан Салимгареев элсэлтийн дөрвөн шалгалт тус бүрт дээд буюу 100 оноо авсан нь дуулиан болоод байна. Руслан орос хэл, математик, биологи, химийн шалгалтад тус бүр 100 оноо авсан байна. Тэрбээр бас физик, мэдээлэл зүйн шалгалт өгсөн бөгөөд физикийн шалгалтад 98, мэдээлэл зүйд дээр 83 оноос авсан хэмээн ОХУ-ын Боловсролын хяналтын газрын тэргүүн Сергей Кравцов сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Энэ жил Орос даяар 730 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгчээ. Сурагчдын ерөнхий дундаж оноо нэмэгдэж, өндөр оноо авсан хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.

Гар утас ашигласан 478, хуулсан 463 хүүхэд шалгалтаас хөөгдсөн байна.

Энэ жилийн Оросын элсэлтийн шалгалт тавдугаар сарын 28-наас долдугаар сарын 2-ны хооронд явагдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tooroi 2018-07-04

orosin ega bol shalgalt shig shalgalt. amar hylbaraar amidrah sonirholtoi mongolchuud tiim shalgalt ugvul nud anih baihdaa

Avatar

mongol 2018-07-04 145.94.193.75

ene jil 43 myangan xuuxed elseltiin shalgalt ugsun gesen. mongold!

Avatar

Зочин 2018-07-04 202.70.41.102

730 мянган хүүхэд элсэлтын шалгалт өгчээ энэ мэдээлэл энэ тоо үнэн үү Монголд жил хэдэн хүүхэд төгсөж байгаа билээ. Орос хэдэн сая хүнтэй билээ аан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж