Москва хотын 179 дүгээр сургуулийн сурагч Руслан Салимгареев элсэлтийн дөрвөн шалгалт тус бүрт дээд буюу 100 оноо авсан нь дуулиан болоод байна. Руслан орос хэл, математик, биологи, химийн шалгалтад тус бүр 100 оноо авсан байна. Тэрбээр бас физик, мэдээлэл зүйн шалгалт өгсөн бөгөөд физикийн шалгалтад 98, мэдээлэл зүйд дээр 83 оноос авсан хэмээн ОХУ-ын Боловсролын хяналтын газрын тэргүүн Сергей Кравцов сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Энэ жил Орос даяар 730 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгчээ. Сурагчдын ерөнхий дундаж оноо нэмэгдэж, өндөр оноо авсан хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.
Гар утас ашигласан 478, хуулсан 463 хүүхэд шалгалтаас хөөгдсөн байна.
Энэ жилийн Оросын элсэлтийн шалгалт тавдугаар сарын 28-наас долдугаар сарын 2-ны хооронд явагдсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ