“Хуучин ном” аяны гурав дахь шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

“Хуучин ном” аяны гурав дахь шат эхэллээ

“Хуучин ном” аяны гурав дахь шат эхэллээ

“Хуучин ном” аяны гурав дахь шат Москвад эхэллээ хэмээн Москва хотын Соёлын газрын дарга Александр Кибовский мэдээллээ.

Москва хотын номын сангуудын хуучин номыг эргэлтэд оруулах зорилго бүхий “Хуучин ном” аян 2016 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Эхний хоёр шатанд 381 мянган номыг уншигчид гэртээ аваачин уншсан дүн гарчээ. Гурав дахь шатны аянд 152 мянган номыг санал болгохоор бэлдээд байгаа Александр Кибовский хэллээ.

“Бид хуучин номнуудад хоёр дахь, гурав дахь амьдрал бэлэглэж байна” хэмээн тэр хэлжээ.

“Хуучин ном” аян эхэлснээс хойш Москва хотын номын сангуудаар үйлчлүүлэгчид нэмэгдэж, шинээр 34,5 мянган хүн байнгын гишүүнээр бүртгүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж