Улаан загалмайчид Азийн сайд нарын хуралд дуу хоолойгоо хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Улаан загалмайчид Азийн сайд нарын хуралд дуу хоолойгоо хүргэж байна

Улаан загалмайчид Азийн сайд нарын хуралд дуу хоолойгоо хүргэж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал үргэлжилж байна. Ази номхон далайн бүсийн Улаан загалмайчид болон Үндэсний нийгэмлэгийн төлөөлөгч 60 гаруй хүн энэхүү хуралд оролцож байгаа юм.

Энэхүү хуралд МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа  оролцож, “Монгол орны хувьд ихэвчлэн тохиолддог зудын эрсдэлийг бууруулах, зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулж ирсэн” тухай ярилаа.  Мөн Ази номхон далайн бүсийн дэд дарга  Мартин Фаллер Ази номхон далайн бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг даван туулах үйл ажиллагааны талаар танилцуулж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал буй талаар асуудал хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн соёл, ёс заншил, ахуй амьжиргаатай уялдуулан, мэдээлэл сурталчилгааг оновчтой зохион  байгуулж, хүмүүнлэгийн тусламжийн бодит үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж буй талаараа танилцуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай бүлгийнхэнд зориулсан үйл ажиллагааг орхигдуулалгүй тогтмол зохион байгуулах нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд гарах чухал санаачлага гэж тэрбээр  үзэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд ОУУЗУХСНХ болон ОУУЗХ, Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцож, бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Ази номхон далайн бүсийн захирал Хавиэр Кастеяанос Гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутаг олон нийтийн тэсвэрлэх  чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа салбар  хуралдааныг удирдан явуулж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж