Эмч нар ажил хаях эсэхээ хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Эмч нар ажил хаях эсэхээ хэлэлцэж байна

Эмч нар ажил хаях эсэхээ хэлэлцэж байна

Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос (ҮЭХ)  өнөөдөр /2018.7.4/ ажил хаялтын талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Харин хэдэн хормын өмнө ажил хаялт эхлэх эсэх талаар шуурхай хуралдааныг ҮЭХ-ны дарга нарын дунд зарлажээ.   Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад холбогдох албаныхантай тус холбооны төлөөлөл уулзалт хийсэн. Уулзалтаар 26 зүйл заалттай хэлэлцээрийн 24-ийг хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан ч цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариу өгчээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мягмар “Маргааш 10.00 цагт Эрүүл мэндийн яам болон салбарын үйлдвэрчний эвлэл тав таван хүний бүрэлдэхүүнтэй дахин хуралдаж, хоёр заалтаа хуульд нийцүүлэн, хэлэлцээрээ дахин бүртгүүлэхээр тохирсон. Бидний тэмцлийн эцэст хэлэлцээрт цалин хөлс, нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, салбарт тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, үр дүнгийн урамшуулал, цалингийн тогтолцоо болон өрхийн эмч, ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өөрчлөлтүүд багтсан. Бид хоёр заалттай холбоотой асуудлыг ярихад цаг хугацааны хувьд боломж байгаа гэж үзэж байгаа учраас хороон дарга нартай өргөтгөсөн хурал хийж, ажил хаялт хийх эсэх талаар, хоёр заалтаа хэрхэн томьёолох талаар шуурхай хуралдана” гэлээ.

Эрүүл мэндийн сайд ирэх есдүгээр сарын 1-н хүртэл эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хэрэв нэмэгдүүлбэл хууль зөрчсөн үйлдэл болох тул эмч сувилагч нарыг аравдугаар сар хүртэл ажил хаялтаа хойшлуулж, хүлээхийг хүссэн билээ. Гэвч эмч, сувилагчид дахин хүлээж чадахгүй гэдгээ илэрхийлж, ажил хаяхаар болсон юм.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж