Юзуру Ханю ард түмний баатар цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Юзуру Ханю ард түмний баатар цол хүртлээ

Юзуру Ханю ард түмний баатар цол хүртлээ

Олимпийн хоёр удаагийн аварга Юзуру Ханю Японы эзэн хааны нэрэмжит шагналын эзэн боллоо.  Юзуру Ханю энэхүү шагналыг эрэгтэй уран гулгалтын төрлөөр авч байгаа анхны залуу хүн болж байгаа юм. Ерөнхий сайд Шинзо Абе тус шагналыг өөрийн биеэр уран гулгалтын аваргад гардуулан өгчээ. “Би өөрийн хамаг хүч чадлаа дайчилж, шинэ техник  сурч та бүхний хүлээлгэсэн итгэлийг хугалахгүй хичээх болно” хэмээн Юзуру Ханю шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн байна.

“Хүмүүсийн сэтгэл зүрхийг гэрэлтүүлж, урам зориг хайрлаж, нийгэмд мөрөөдөл байдаг гэдгийг өөрийн хичээл зүтгэлээ дайчлан байж ялалт байгуулсан. 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулсанд талархаж байна” гэж Ерөнхий сайд Шинзо Абе шагнал гардуулах үеэрээ Юзуру Ханюд хандаж хэлжээ. Ханюгаас өмнө уг хүмүүсийн нэрэмжит шагналыг 25 хүн, нэг хамт олон хүртжээ. Тус шагналыг 1977 оноос хойш засгийн газар урлаг, спорт болон бусад салбарт гаргасан амжилтыг нь үнэлж гардуулдаг. Ард түмний баатар цол олгохыг Японы 42 дах Ерөнхий Сайд Такео Фукуда анх санаачилж байжээ.

Г. Батмандах

Эх сурвалж : Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж