БНХАУ Америкаас импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 34 тэрбум ам.доллар тутамд татвар ногдуулна гэж мэдэгджээ. 20 хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаа долдугаар сарын 6-наас эхлэн Хятадын 818 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 34 тэрбум ам.доллар тутамд 25 хувийн гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн.
Харин Хятадын засгийн газар үүний хариуд ‘Хариутай бол бариутай. Америкийн гаргасан шийдвэрийн эсрэг адилхан арга хэмжээ авна. Хэрэв АНУ энэ сарын 6-наас гэвэл бид ч адил 6-наас эхлүүлнэ’ гэж мэдэгджээ. Бодлогын хэрэгжилтийг долдугаар сарын 6-ны шөнө дунд эхлүүлнэ гэж Бээжин мэдэгдлээ.
эх сурвалж: reuters